Яг одоо Төрийн ордонд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эхлэн хэлэлцэж байна. 2011 оны 2-р улиралд таван тэрбум ам.доллараар манай улсын өр нэмэгдэж, өнөөдөр бид бүхэн 9.6 тэрбум ам.долларын өрөнд оржээ.
Харин үүнийг Сангийн сайд асан С.Баярцогт энгийн хүн ч ойлгохоор тайлбарлаж өглөө. Тодруулбал хэлэлцүүлэгт яригдаж байгаа 9.6 тэрбум ам. долларын өр нь улсын болон хувийн хэвшлүүдийн гадаад улсаас авсан өр. Өөрөөр хэлбэл манай улсын нийт өр буюу засгийн газрын нийт өр нь 1.9 тэрбум ам.доллар гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн жилийн хувьд манай улс уул уурхайн салбараас 1.2 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үүнээс 475.3 сая нь нүүрнээс орж ирсэн гэдгийг эх сурвалж хэллээ. Үүнтэй холбоотойгоор давхар татварын гэрээний асуудал ч яригдсан. Манай улс өнгөрсөн хугацаанд 34 оронтой давхар татварын гэрээ хийснээс 90 орчим хувийнх нь гэрээний хугацаа дуусчээ. Харин одоо хүчин төгөлдөр байгаа Голландын гэрээг өөрчлөх санлыг манай эдийн засагчид явуулжээ.
Юутай ч энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Одоо дараагийн асуудал болох НӨАТ-ын талаар хэлэлцэх гэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )