УИХ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх журам, зааврын төслийг хэлэлцэж баталлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд   зарим журам, заавар, маягтын төслийг хэлэлцэв.

Тухайлбал, Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах, Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ журмаар олон нийтийн радио, телевизээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд  энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах ажээ.

 Эдгээр радио, телевиз сонгуулийн сурталчилгааны  нэвтрүүлгийг нам, эвсэл, нэр дэвшигч, захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөртэй нэвтрүүлэхээр журамд заасан байна.Мөн сонгуулийн сурталчилгааны хуваарийг  бүртгэх, түүний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих болон энэ журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо ямар үүрэг гүйцэтгэх талаар тусгасан байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар   сонгогчийн бүртгэл хяналтын программ хангамжийг боловсруулах компанийг сонгон шалгаруулахтай холбоотой  асуудлыг хэлэлцэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top