Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцох боломжтой боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 15


Дөрвөн жилд нэг удаа бид  сонгох сонгогдох эрхээ эдэлдэг.  Гэвч  бидний дунд хууль ёсны эрхээ эдэлж чаддаггүй хэсэг   бүлэг хүмүүс  байдаг нь   хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм. Тэд сонгуульд санал өгөхөд тун хүндрэлтэй байдаг аж.  Учир нь  тэргэнцэртэй  иргэдэд  зориулсан зориулалтын зөөврийн налуу зам байдаггүй, мөн хараагүй, сонсголын бэрхшээлтэй иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломж  хомс  гээд тэдэнд тохиолдох  бэрхшээл мундахгүй олон.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийнхөө дуу хоолойг Хүний эрхийн үндэсний комисс, Сонгогчдын боловсрол төв, Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж чадсаны үр дүнд  тэдэнд  зориулсан налуу замын асуудлыг шийдэж чаджээ. Тэд энэ жил сонгуулийн шинэ хуулиар санал өгөхөөр боллоо.

Д.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top