1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар:
-Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
"Шүүхийн шийдвэр гүйцэтгэх - байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай" Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох;
Бусад.
2. Хүний эрхийн дэд хороо Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар:
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 2011 оны илтгэл; -
-Монгол Улсын хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар:
-Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Агаарын тухай, Ойн тухай, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Амьтны тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай, Хог хаягдлын тухай, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх - тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
-Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.
4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар:
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - /анхны хэлэлцүүлэг/;
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
-Бусад асуудлыг тус тус хэлэлцэх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )