Шинэ үнэмлэхийн бэлдэц 472000 байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 16

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ үеэр  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “ Шинээр иргэний үнэмлэх авах шаардлагатай 64 мянга гаруй иргэн байна” хэмээн танилцуулсан байна. Тэдэнд хуучин үнэмлэх олгох боломжгүй, тиймээс нөхцөл байдлыг харгалзан үзэж УИХ-ын сонгуулиас урьтаж шинэ цахим үнэмлэх олгох шаардлага тулгарч байгааг энэ үеэр онцолжээ. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт цахим үнэмлэх хэвлэж байгаа үйл явцтай биечлэн танилцжээ. Шинэ үнэмлэхийн бэлдэц одоогийн байдлаар 472 мянга ирээд байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top