Хороо сонгуулийн үеэр дэргэдээ хараат бус хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллуулахаар боллоо. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хороо тогтооно гэж хуульд заасны дагуу ийнхүү журмын төслийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Энэ Зөвлөлийг хэвлэл, мэдээллийн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл болон сонгуульд оролцож буй нам, эвслийн тэгш төлөөллөөс бүрдүүлэх ажээ.
Мөн хуралдаанаар сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах түүнд өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )