Авлига ба Франкенштэйн

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 17

Зам угаас түгжрээтэй байхад гэрлэн дохио нь хүртэл улаан цайм худлаа ажиллаад байна уу? Энэ бол авлига. Ихэнхи гэрлэн дохионых нь мөнгийг дарга нар хулгайлчихсан юм, зөв ажиллуулах чадвартай хүмүүсийнх нь оронд дарга нарын хамаатнууд орон тоо бөглөдөг юм.

Эргэн тойронд чинь дүүрэн хог хөглөрөөд байна уу? Энэ бол авлига. Хогны машиных нь мөнгийг дарга нар хулгайлчихсан юм. Ер нь хог шороонд санаа тавьчихаар сэтгэлтэй хүмүүс засаг дарга хийдэггүй юм.

Туул голын ус ширгэж буйд харамсаад байна уу? Энэ бол авлига. Ундарга дээр нь дарга нарын лоббигоор орон сууцны хороолол, арьс ширний үйлдвэр баригддаг юм. Машин машинаар нь хайрга зөөх компаниудаас дарга нар өөрсдийнхөө хувийг хүртдэг юм.

Улаан цайм дөнхүү тэнэг хүн, ер нь бүгд түүнийг тэнэг гэдгийг нь мэддэг тийм л эргүү мал нэг мэдсэн том дарга болчихсон, үнэтэй жийпээр гангарч чамд томроод байна уу? Энэ бол авлига. Амандаа баас түрхчихсэн юм шиг ярваганаад л айн, баастай нь харин үнэн. Даргынхаа бөгсийг долоож байгаад амандаа баастай үлдчихсэн юм тэднүүс чинь.

Хамаг мөнгөө барж авсан байр чинь дээврээс нь ус дусалж, паар нь хагараад байна уу? Энэ бол авлига. Зарим компаниуд барилга барих зөвшөөрлөө барьсаныхаа дараа авдаг юм. Олон дарга нарт өгсөн авлигын мөнгөө байрныхаа үнэд шингээдэг, бүгд л мэднэ дээ би үглээд яахав.

Эхнэр нь амаржих гээд төрөхийн эмч нарт өгдөг мөнгө бол харин авлига биш. Энэ бол шагийн үнэ. Юм ховордохоороо л шаг үүсдэг жамтай, тэгэхээр залуус авилгаар биш шагийн үнээр эхнэрээ төрүүлсэн байх нь. Харин эмнэлэг барих газар олдохгүй мөртлөө хаа сайгүй баар буудал босч байгаа биз, энэ бол авлига. Дарга нарын хүүхэд гадаадад эмчлүүлчихдэг юм, Монголын эмнэлэг ямар байх нь тэдний хувьд зүгээр л РЕКЛАМ –ны самбар.

Мэргэжлийн хяналт, Гааль, Татвар – гэх мэт олон төрийн албаны гоё дарга, байцаагч нар арай ч дээ гэмээр ааштай байна уу? Гомдоллоо гээд нэмэргүй, үргэлж уурыг чинь барж, хамаг ажлыг чинь алж байна уу? Ажил бүтээх гэж явсаар төрийн байгууллага дээр очоод л гацаад, нервтээд байна уу? Энэ бол авлига. Угаас улс даяараа том байх ёстой гээд итгүүлчихсэн юм.

Гудамж талбайн тохижилт нэг л худлаа байгаа биз. Тэрбум тэрбумаар нь хэрэггүй хөшөө суварга босгох хэрнээ олигтойхон мод тарьчихгүй, олигтойхон хогоо ч цэвэрлэчихгүй заваараааааад л нерв барж байгаа биз. Өвөл хавар зун намар шороо шуураад л, цаас хийсээд л, зам нь хагараад л. Энэ бол авлига. Том дарга нар тендерийг нь хусчихсан хэрэг.

 Дунд ангийн нийгэм судлалын ном, бага ангийн математикийн сурах бичгийг ерөөс уншаад уншаад ойлгохгүй байгаа биз. Хүүдээ даалгаварыг нь хийж өгөх худлаа болоо биз. Хүүхдүүд юу ч сураад байна даа, ямар сурах бичиг вэ дээ. Энэ бол авлига. Бас л хэн нэг дарга тийм хачин балай юм хийж.

Нам бараадаж яваад ирээдүйд том дарга болно. Тэгээд хүү нь хэрэг хийвэл нэг хүн рүү залгаад л зохицуулчихна. Найзынх нь бизнес явахгүй бол өөр нэг дарга найз руугаа яриад л зохицуулчихна. Бүх хүн урд чинь бөхөлзөөд л, эрх мэдэлтэй, юуг ч чаддаг дарга болмоор байна уу? Тэгвэл чи авлигач болохыг мөрөөддөг юм байна.

Махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, элдэв болох бүтэхгүй асуудал бүхний цаана авлига нуугдана. “Авлига тийм сүртэй юм уу, авлига байж л байдаг зүйл ш дээ, аваа л биз сүртэй юм” гэж бодож байна уу? Авлигаас болж тийм ч олон хүн үхдэггүй байх л даа, харин авлигаас болж УЛС СҮЙРДЭГ юм.

Монголд авлигын цогц сүлжээг Н.Энхбаяр бүтээсэн. Харин Н.Энхбаяр хэмээх мангасыг МАН (МАХН) бүтээсэн. Энхбаяр яг л Франкенштэйны мангас шиг нэг өдөр бүтээгчдээ хилэгнэж. Хуучин шинэ ху намын бялдуучид, бөгс долоогчид, зусардагчид, долдой нар энэ хүнийг ийм мангас болгосон буруутай. Одоо ч бас зарим зусардагчид түүнийг улам л гаж нэгэн болгох буй заа. Түүнийг өрөвдөж, авлигатай хийх тэмцлийг үгүйсгэгч хүмүүс насаараа авлигатайгаа амьдрахыг хүсдэг л юм байгаа биз. Би лав хүсэхгүй байна.

2000 оноос өмнө Монголчууд юун авлига мантай, ТВ –ээр дандаа л ядуурал, хар бараан мэдээ гардаг байв. Харин сүүлийн арваад жил шинэ асуудалтай тулгарч. Авлигач сайд, дарга гэдэг яг л вирустсэн файл шиг. Устгачихъя гэхээр компютер ажиллахгүй, тэр чигээр нь байлгая гэхээр компютер гацаад байдаг зовлонтой. Энхбаяраас гадна олон ч сайд, УИХ –ын гишүүд, ер нь бүх аймаг, дүүргийн засаг дарга, ихэнхи хороон дарга, олон ч төрийн албаны дарга нар авлигатай холбоотой гэдгийг бүгд мэддэг. Заа тэгээд МАНАН ч гэлтгүй бид 2 сая 700 мянгуулаа авлигач. Энэ муухай зуршлаас салцгаах л хэрэгтэй болж. Харин хэн ч шулуухан тэмцэж чадахгүй байсан. Элбэгдорж ерөнхий сайд байхдаа гайгүйхэн эхлүүлтэл арай ч дээ гэмээр улаан цайм огцруулсан даа МАН –ынхан. Харин саяхнаас л АТГ –ын ажил овоо нүдэнд харагдахуйц болж эхэллээ. Өмнө нь хэзээ л том том засаг дарга нар баригддаг байлаа. Олон ч “олигархууд” айхгүй ч аягүй гэгч болсон, энэ л бидэнд хэрэгтэй байсан бишүү.

Юунаас нь болж, чухам яагаад гэдгээ ч мэдэхгүй ерөнхийлөгчийг үзэн ядах хүмүүсийг их гайхах юмаа. “Хошгоруулдаг” яриа, оюутны далан мянга гэх мэт бол үнэндээ хөгийн. Гэхдээ яах аргагүй одоогийн ерөнхийлөгч л авлигатай идэвхитэй тэмцэх юм. Зөвхөн МАН –ынхныг ангуучилж байна гэж бүү зүтгэ. МАН –ынхан тийм мундаг юм бол өөрсдөө авлигатай тэмцэхгүй яасан юм. Нэг гараараа толгойгоо үсдэж байгаад нөгөө гараараа өөрийгөө шанаадах мэдээж хэцүү л дээ.

Эх сурвалж:Baabar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top