Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд манай улсын өрийн асуудал яригдаж байгаа юм.
Манай улсын нийт өр 9.6 тэрбум ам.доллар. Үүнээс Засгийн газрын тавьсан өр нь 1.7 тэрбум ам.доллар ажээ. Өөрөөр хэлбэл зөрүү болох 7.9 тэрбум ам.долларыг хувийн хэвшлийнхэн улсын нэр, нүүрийг барьж гадаадаас зээлсэн болж таарлаа. Харин ямар байгууллага, хичнээн хэмжээний ам.долларын өр тавьсныг Монгол банкнаас мэдээлэх боломжгүй хэмээн мэдэгдлээ. Хувийн ч бай, хувьсгалын ч бай энэ их өрийг Монгол улсын иргэн бүрт хуваахад хүн тус бүр 3500 ам.доллар буюу тав орчим сая төгрөгийн өртэй болох нь байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )