Нэгэн өдөр тутмын сонинд АН-ын ҮЗХ-ны гишүүн, Увсын харьяат Н.Тэгшбаяр гэгч лут ярилцлага өгчээ. Увсад АН-хан гардаггүй шалтгааныг өөрийнхөө хэмжээнд хөнгөхөөн тайлбарлаж.
Тун товчхондоо сийрүүлж ойлговол МАН-хан л тэдний саналыг луйварддаг юм байх.
Ноён Дорлигжав ахаасаа хэдэн төгрөг авчихаад энэ “лут” ярилцлагаа өгсөн юм бол доо хөөрхий. Өгч байгаа нь ч, ярьж байгаа нь ч яг таарч.
Д. Дорлигжав Увсад дөрвөн удаа үзээд, өвдөг шороодсон шалтгаан нь ердөө л хүн муулж явсандаа байдаг юм шүү дээ. МАН-аас нэр дэвшсэн гурвыгаа өөд нь нар үзүүлэхгүй муулж явсаар, бүдэрсэн нь тэр.
Цэнхэр нуурынхаа хаяаг дэрлэн суугаа Увсын ухаан сийрэг ард түмэн тэдний яриаг сонсч суугаад, сонголтоо хийсэн нь л тэр. Үүнд нь гомдлоо тээсэн ерөнхий прокурор албан тушаалын далайлтаар Засаг даргыг нь ИТХ-ын даргатай нь хорьж жаахан ч гэсэн санаа амарч суугаа.
УИХ-ын гишүүн Чойжилсүрэнг баллах гээд байдлыг эсрэгээр нь эргүүлсэн түүх ч бий. Мөнгө тарааж буй бичлэгийг нь 100 гаруй сая төгрөг зарцуулан байж, иргэдэд тарааж үзүүлсэн хэдий ч энэ бүхэн нь харин эрхэм гишүүнд эерэг пиар болсон хөгтэй явдал байгаа шүү.
Санаа муут яван хатна гэж…. Бас муу явдлаар сонгуульд өрсөлддөггүй гэчихжээ. Хэн нь муу явдал хийгээд яваа юм бол доо…
С.Бадам
Сэтгэгдэл ( 0 )