59 хүн бөөр шилжүүлэн суулгуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

 


Өчигдөр орой УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Энэ хуулиар эд, эрхтэн шилжүүлгэн суулгах, сайн дураараа эд эрхтэнээ өгөх, эд, эрхтнийг амьгүй донороос авах эрх зүйн тогтолцоог одоо хэрэгжиж байгаагаас боловсронгуй болгох гэнэ.

Манай улсын хувьд нийт 59 иргэн бөөр шилжүүлэн суулгуулсан бөгөөд тэдгээрээс дөрөв нь талийгаачаас  бөөр авсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Манай улсын Донорын тухай хуульд нас барагчийн гэрээслэл, төрөл садны зөвшөөрөл, шаардлагатай бол хуулийн байгууллагын зөвшөөрлөөр амьгүй донороос эд, эрхтнийг нь авах тухай тусгасан гэнэ.

Цусаа сайн дураар хандивласан иргэнд  цай, 2500 төгрөг олгодог. Харин тогтмол цусаа өгдөг хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэйгээр үзүүлэх, сувилалд үнэ төлбөргүй амраах зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм байна.

Улмаар гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 

А.Баярмаа

Top