НАМЗХ-ны “Эвтэй Дөрөв”

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18
    2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших залуу улс төрчид партизануудаас ч илүү олны анхаарал татаж байна.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага дөрвөн залуугаа сонгуульд сойж байгаа нь нэгэнт тодорхой болжээ.  Дорнодын гардан тулаанд НХХ дэд сайд Н.Номтойбаяр, Сэлэнгийн ардын хувьсгалд Б.Цогтгэрэл, Эрдэнэтийн бүтээн байгуулалтад О.Содбилэг нар  “ИХ 28” буюу жагсаалтад Л.Оюун-Эрдэнэ нэр дэвших эрхээ өвөртлөсөн байна.

 Унаж босч өгсөж уруудах хорвоогийн жамаар яваа залуучуудын дунд удам залгасан улс төрч О.Содбилэг, бизнесийн салбараас Н.Номтойбаяр нар байгаа бол улс төрийн халуун хүйтэнд хайрагдан сайн муугаараа дуудуулан их улс төрийн үүдээр биш цонхоор орж ирж буй Л.Оюун-Эрдэнэ Б.Цогтгэрэл нар ч шаггүй өрсөлдөгчид гэдэг нь мэдээж.

МАН  “Угсаа залгамжилж орж ирлээ” гэх хэрүүлийн галыг “угсаагүй” Л.Оюун-Эрдэнэ Б.Цогтгэрэл нараар унтрааж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top