Дөнгөж сая Төсвийн байнгын хорооны хурал боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Д.Ганхуяг, Н.Батбаяр нар эдийн засгийн өсөлтийг 19 хувь гэснийг 15 хувь болгох, төсвийн алдагдал хоёр хувь гэснийг тэг болгох санал гаргасан. Гэсэн ч тэдний санал “газар авсангүй”. Цөөнх болсон болохоор УИХ-аар энэ асуудлыг хэлэлцсэн ч анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй болж байгаа юм.
Хуралдааны үеэр Н.Батбаяр гишүүн санал хэлсэн. Тэрбээр: “Энэ сонгуулиар МАН гарахгүй гэдгээ мэдсэн болохоор 2013 оныэдийн засгийн төсвийн мэдэгдэлд суухгүй байна. Дараа нь буслыг буруутгах гэж байгаа юм. Бас манай улсын өр, зээл гэдэгт хувийн хэвшлийн тавьсан өр байгаа. Яагаад тэдгээрийг нэрлэхгүй байгаа юм. Дараа нь улс орныг эрсдэлтэй байдалд хүргэх гээд байна ш дээ” гэдгийг онцоллоо.
А.Баярмаа