Үдээс хойших чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй байхад эхэллээ. УИХ-ын дэд дарга Г.Батхүү хурлыг нээж хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Чуулганаар Эрүүгийн хуулийн 194 зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн Д.Наранчимэг танилцууллаа. Тус асуудлыг хэлэлцэх гэсэн боловч гишүүдын ирц бүрдээгүй учраас түр хойшлууллаа.
Үүний дараачаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Р.Буд танилцуулсан юм. Тус асуудал яг одоо хэлэлцэгдэж байна.
А.ТЭМҮР