Ирц бүрдээгүй ч хуулийн төслүүдийг баталсаар

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 18

Үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Одоогийн байдлаар УИХ дөрвөн хуулийн төслийг батлаад байна. Тухайлбал, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталлаа. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.4 хувийн саналаар баталлаа. Эл хууль батлагдсанаар газар өмчлөх хугацааг 2018 оны тавдугаар сар хүртэл сунгаж байна.

Харин анхны хэлэлцүүлгээр нь баталсан гурав дахь тогтоол нь зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Ийнхүү гишүүдийн ирц бүрдээгүй байгаа ч чуулганд оролцож байгаа цөөн хэдэн гишүүд бусад гишүүдын кнопыг дарж хуулийн төслүүдийг дэмжих гишүүдын ирцыг автоматаар бүрдүүлж байна. Энэ талаар гишүүн Су.Батболд: Та нар болих хэрэгтэй. Өнөөдрөөр ганцхан парламент дуусчихгүй шүү. Тийм болохоор бусдын өмнөөс кноп дарж гурилдаж болохгүй гэдгийг бусад гишүүдэд сануулав.

А.ТЭМҮР

Top