Сар гаруйн өмнө өөрийн Фэйсбүүкийг нээсэн улс төрчид тун завтай байгаа бололтой. Шинэхэн Фэйсбүүкчид зураг, мэдээлэл оруулж, сэтгэгдлүүдэд хариулахад багагүй цагаа зарцуулж байгаа аж. Тэдний нэг МАН-ын генсек У.Хүрэлсүх өчигдөр орой өөрийн Фэйсбүүкт цээж нүцгэн зургаа байршуулав. “Ачаалалтай 7 хоногийн эцэст сайхан бэлтгэл хийж хөлсөө гаргалаа” гэж энэхүү зурагтаа тайлбар бичсэн байх юм.
“Биеэ шараач ээ, нүүр цээж чинь өөр өнгөтэй байна”, “Улс төрч гэхэд давгүй биетэй юм” гэх мэтээр цөөнгүй сэтгэгдэл, лайк авсан зургийг уншигч таньд хүргэж байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )