Экс Ерөнхийлөгчийн элдэв бааш гэм буруугүйг нь нотлох юм гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 19

         Сонгууль дөхчихөөд улс орон ирэх дөрвөн жилийнхээ хувь заяаг атгуулах эрхмүүдийг томилох гээд ид бужигнаж байх ёстой атал сүүлийн нэг сарын турш Н.Энхбаяр гэдэг хүний баривчлагдсан, хоригдсон, өлссөн, батлан даалтад гарсан гэх олон үйл явдлуудаар амьсгалж ирлээ. Энэ хооронд улс эх оронд олон ч үйл явдал болж өнгөрсөн ч хэн ч түүнийг анзаарах сөхөөгүй, зөвхөн Н.Энхбаяраар л амьсгалж байлаа. Ээжүүд уйлж, аавууд жагсч, үрээ харамлах эхийн сэтгэлийг харамгүй зориулав. Намынхан, ар гэрийнхэн нь болоод Улс төрийн холбоонд нь толгой хоргодсон хэн бүхэн л Н.Энхбаяр даргынхаа амь насанд санаа зовж, "гэм буруугүй” хүнийг улс төрийн “ялтан” болголоо гэж ирээд л олон тооны мэдэгдэл, бичиг цаасыг тал бүрт барьж гүйсэнсэн. Зарим нь бүр дууриагаад өлсөж, амь насаараа дэнчин тавьсан шүү дээ. Тэгсээр нөгөө ертөнцөд явдгийн даваан дээр батлан даалтад гарсан, Н.Энхбаяр ерөнхийлөгч асан. Түүнтэй нь зэрэгцэн АТГ-аас Шүүхийн шийдвэр уншиж танилцуулах явцад хэрхэн дэггүйтэж, чихээ таглан аяглаж байсан бичлэгийг ил болгосон. Энэ нь түүнийг өмөөрч байсан олонд төдийлөн таалагдаагүй ч “тэгэх шалтгаан байсан” гэж ирээд л уучилж орхисон.

      Харин эрхэм ерөнхийлөгч асан маань 11 хоног шахам хуурай өлсчихөөд хөл дээрээ хээв нэг явж, эмнэлгийн цонхоор гараараа даллаж, эрхий хуруугаа гозойлгоод юу ч болоогүй юм шиг зогсч байлаа ш дээ. Тэрхүү үйлдэл ч ёстой анагаахын шинжпэх ухаанд нэвтэрсэн байтугай зах зухын мэдлэггүй хүмүүсийг хүртэл шоконд оруулж дөнгөсөн ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top