Ц.Дашдорж тойроггүй хоцорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

   Намуудын зүгээс нэр дэвшигчдийн нэр хараахан  эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ч зарим нөхдүүд аль хэдийн өөрсдийгөө  дэвшүүлж  сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлчихэж.

    Үүний нэг тод жишээ нь  ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж  саяхан Говь-Алтайд очихдоо аймгийнхаа МАН-ын хороогоор дамжуулан сумдын намын үүрийн дарга нартаа баахан мөнгө тараасан  юм байх. Ингэж явахдаа 2008 онд "Хоёул хамтдаа" гэсэн уриатайгаар хөтлөлцөн явсаар сонгуульд ялалт байгуулсан  нэг намын журмын анд, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярынхаа талаар худал цуу тараасан гэнэ.

     Тэрээр "Ж. Энхбаяр Батлан хамгаалахын сайд учраас цэргийн тойрог гэгдэх Баянзүрх дүүргээс нэр дэвших гэж байгаа" хэмээн нутгийн сонгогчдынхоо тархийг угаажээ.

     Үнэн хэрэг дээрээ Говь- Алтайд  Ж.Энхбаяр сайдын рейтинг хамаагүй илүү байгаа ба намын бага хурлын гишүүдийн зүгээс ч тус аймагт Ц.Дашдоржийг бус, Ж.Энхбаярыг дэвшүүлэх магадлал өндөр байгаа аж. Тэгээд ч туршлагатай лидер намын хувьд буруу зөрүү шийдвэр гарган, баталгаатай суудлуудынхаа нэгийг тавиад туучихгүй нь ойлгомжтой.

     Ц.Дашдорж сайдын хувьд  намынхаа удирдлагуудад тал засаж байгаад 28- д багтаж үлдэх, эсвэл Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших боломж бий.   Түүнийг нэр  дэвшиж чадлаа  ч  гарах магадлал тун бүрхэг, ер нь л улс төрийн карьер нь төгсөх тийшээ хандаж байгаа гэлцэх нь бий.

    Мөнгө төгрөг тарааж, сонгуулийн хууль зөрчин байж зүтгэсэн ч хоосон горьдлого тээн хоцорч, хэдэн төгрөгөөрөө шатаад өнгөрөх вий дээ, эрхэм сайд маань.  

Д. Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top