Намын бүлгүүд болон байнгын хороодын хуралдаантай

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

05 дугаар сарын 21-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "А" танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

1.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.     Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Инновацийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

3.     Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад.

4.     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас "Б" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Инновацийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  • "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.

5.  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16.00  цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top