Ардчиллын боловсролын асуудлаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21

“Ардчиллын боловсролын асуудал”  олон улсын семинарын нээлт өнөөдөр 9.00 цагт Гадаад харилцааны яаманд эхэллээ. Семинар өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ардчилалд шинээр хөл тавьж буй орнууд болон ардчиллын боловсролын өндөр туршлагатай орны 25 гаруй, манай улсаас 30 төлөөлөгч, мэргэжилтэн оролцож байгаа аж.

Өнгөрсөн оны долдугаар сард  Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ЮНЕСКО-гийн захирал Ирина Бокова манай улсад айлчилсан. Энэ үеэрээ ардчиллын боловсролын чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь уг семинар аж.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top