Сонгуулийн тойргийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар номын дуу сонсохоор Улаанбаатарт цугларлаа. Тэд өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж буй сургалт, семинарт оролцож Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар ярилцаж санал бодлоо солилцож ажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )