ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж давж заалдахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 21


Анхан шатны шүүхийн шийдвэрээр  УИХ-ын гишүүн Х.Баттулгад ялагдал хүлээсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж давж заалдах шатны шүүхэд хандахаар болжээ. Тэрээр Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа ОХУ-ын төмөр замын нийгэмлэгтэй хэлэлцээр хийж, нууц гэрээ байгуулсан хэмээн удаа дараа мэдэгдэж байсан. Түүний мэдэгдлийг УИХ-ын гишүүн  Х.Баттулга  няцааж  шүүхэд хандсан юм.

Энэ хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдан гүтгэсэн гэж анхан шатны шүүх шийдвэр гарсан билээ.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top