Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ хаврын хамгийн дуулиантай хүнээр тодроод байна. Тэрээр нэрээ сольсон МАН-ыг эрс эсэргүүцэж МАХН-аа хэвээр нь авч үлдэх гэж тэмцэл хийж эхэлсэн. Экс ерөнхийлөгчийн энэ санаа биелэлээ олж МАХН сонгуульд оролцох бүрэн эрхээ авч, албан ёсны нам гэдгээ бататгаад байгаа. Гэсэн ч харамсалтай нь намын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг мандаж улс төрийн байдлыг орвонгоор нь эргүүлээд байгаа гэж хэлэхэд болно. Түүнийг шөнжин манаж байгаад үүрийн гэгээнээр хөлийг нь гозогнуулан хүчээр баривчилж, цэрэг цагдаагийн хүчийг үзүүлэн зохион байгуулалтгүй ажиллагаа явуулсан нь иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж, эрх баригчдад итгэх итгэлийг алдуулсан.
Төр төмөр нүүрээ харуулахдаа хэнийг ч байсан, яаж ч чадах юм байна гэдгийг иргэд мэдэрсэн. Мэдээж цаанаа улс төрийн өшөө авалт байгаа гэдгийг ч ард түмэн гадарлаж байсан.
Улс төрийн санаатай өшөө авалт гэдгийг батлах үг, үйлдэлүүдийг ч ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан гэж МАХН-ын гишүүд дэмжигчид баталж байна. Тэдний ярьж буйгаар бол Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг шоронд хийгээд цааш нь харуулах сонирхол их байсан ч олон улсын байгууллага, ард түмэн НҮБ гээд эсэргүүцсэн хүмүүс их байсан учир арга буюу батлан даалтад гаргасан гэнэ. Түүнээс гадна гурван жилийн өмнө... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )