“MCS” групп Их улс төрд дэд захирал Л.Энх-Амгаланг зүтгүүлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

 Сонгуульд өрсөлдэх нэр дэвшигчид ээлж дараалан тодорсоор байгаа энэ өдрүүдэд  Хөвсгөл аймагт МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин намын жагсаалтын 28-д нэлээн дээгүүр бичигдэх нь тодорхой болоод байна.  Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон  мөн Хөвсгөлд  хүчээ үзнэ. Өмнө нь улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг эрсдэл өндөртэй тойрогт оноож, нэг ёсондоо золиосонд гаргах маягаар ханддаг байсан бол  энэ жилийн сонгуулийн гол онцлог нэр дэвшигчдийн тоонд эмэгтэйчүүдийн хатуу квотыг тусгасан нь Цолмон сайдад ялах боломжийг олгож мэдэх юм.  Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэр холбогдож намын бүлгээсээ гарснаас болж намаасаа хөөгдсөн. Мань хүний хувьд хоёр намын хооронд бойкотлож байгаад хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорч МАН болон МАХН-ын алинаас нь ч нэр дэвших эрхгүй болоод байгаа. Иймээс  бие даан нэр дэвшихээс өөр сонголт үлдээгүй болов уу. Дараагийн  өрсөлдөгч бол “MCS” группын дэд захирал Л.Энх-Амгалан. Хорин хоёр жилийн дараа “MCS” групп УИХ-д төлөөлөлтэй болохоор шийдэж анх удаа Л.Энх-Амгалангаа  нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байна.Тэрээр улс төрд  анх орж ирэнгүүтээ хүчирхийлэл хуйвалдааныг хийгээд эхэлсэн гэсэн хардлагыг төрүүлж  амжсан. УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарын асуудлыг Л.Энх-Амгалантай улс төрийн хүрээнд холбож тайлбарлах нь ч бий.  Ийнхүү хардлага сэрдлэгийг дагуулсаар  эхэлсэн Л.Энх-Амгалангийн  улс төрийн замнал цааш хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(124.158.109.207) 2013 оны 12 сарын 23

ugaasaa ardiin nam bol mongoliin horongotnii nam tgheer asar ih mungu yarigdahn mdeej shuu

0  |  0
Top