Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн жилийн орлогын НӨАТ-ын асуудал яригдсан. Тодруулбал жижиг, дунд үйлдвэрлэлийн жилийн орлого 10 сая бол НӨАТ оногдуулах хуультай. 1998 онд батлагдсан уг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д оруулах дээр санал хураасан. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой энэхүү хуулийн төслөөр жилийн орлого нь 50 сая бол НӨАТ оногдуулах тухай зааж өгсөн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )