МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар ИЗНН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болжээ. Мань эрийн хувьд Хан-Уул дүүрэгт нэр дэвших нь Үйлдвэрчний эвлэлийн захиалга хэмээн тунхаглаж байсан удаатай. Үйлдвэрчний эвлэлийн нүүр царай болж жагсаал цуглаан хийх талаар гаршсан түүнийг ХУД-т нэр дэвшинэ гэсэн сургаар тус тойрогт нэр дэвшихээр шийдээд байсан Лу.Болдын даралт огцом өгссөн гэдэг. Гэвч Үйлдвэрчний Эвлэлийн Ганбаатар шийдвэрээ огцом өөрчилж Дархан-Уул аймаг руу явсан. Ингэсэн нь тойргоо хамгаалж үлдэхээр шийдсэн Лу.Болдтой тохирсон гэх хардлагыг улс төрчдийн дунд үүсгээд байна. Тэр ч байтугай Ганбаатар Лу.Болдоос хэдийг салгасан бол гэсэн яриа ч гараад амжиж. Ямар ч байсан ХУД-т Батлан хамгаалахын сайд асан Лу. Болд хүчтэй өрсөлдөгчгүй үлдэж, С.Ганбаатар Дархан-Уул аймагт “цөлөгдлөө”. Төр түшилцэх эрхэм албыг хаших эрхийг авч чадах эсэх нь тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг биз ээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )