Чуулганы нэгдсэн хуралдаантай

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22

НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • · "Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт"-т нэгдэн орох тухай асуудал /зөвшилцөх/.

2.     Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • · Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • · Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • · Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

1.     Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.ЧУЛУУНБАТ танилцуулна.

2.     Инновацийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Патентын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.

-     Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.СЭДВАНЧИГ танилцуулна.

3.     "Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.БАДАМСҮРЭН танилцуулна.

4.     Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

5.     Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

6.     Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

-     Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

7.     "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-     Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОДБАЯР танилцуулна.

8.     Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

-     Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЛАМБАА танилцуулна.

9.     "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.СЭДВАНЧИГ танилцуулна.

10.  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-     Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.ЭНХБОЛД танилцуулна.

11.  "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-     Хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР танилцуулна.

-     Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР танилцуулна.

12.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл нараас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-     Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.АЛТАНГЭРЭЛ танилцуулна.

-     Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.СЭДВАНЧИГ танилцуулна.

13.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхэлсний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-     Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top