Өнөөдөр Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Авилгын эсрэг олон улсын академид элсэн, олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцлээ.
ОУ-ын эрүүгийн цагдаа, интерпол зэрэг байгууллагын тусламжтайгаар Авилгын эсрэг олон улсын академийг 2010 онд Вена хотод байгуулсан юм байна. Авилгын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулдаг энэхүү академид манай улс нэгдэн орох шаардлагатай байгааг эх сурвалжууд хэлсээр байсан юм. Тиймээс өнөөдөр энэхүү академид орох асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Я.Батсуурь гишүүн асуулт асуулаа. “Манай улс сүүлийн үед олон улсын цөөнгүй байгуллагад нэгдэн орсон. Тэгээд дарга нар улсын хөрөнгөөр яваад эргээд ажлаа тайлагнадаггүй. Энэ байгууллагад орсноор ямар давуу талтайг тайлбарлана уу?” хэмээн асуусан. Түүний энэхүү асуултад Гадаад хэргийн сайд Г.Занданшатар: Авлигатай хэрхэн тэмцэх, түүнийг жигших олон улсын парктикийг манайд нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж, техникийн тусламж авах зэрэг олон давуу талтай. Гишүүн болсноор санхүүгийн шууд үүрэг хүлээхгүй ч гишүүн орнууд өөрийн хүслээр хандив өргөх боломжтой” гэж тайлбарласан.
Энэ үеэр цөөнгүй гишүүн өөрийн байр суурийг илэрхийлсэн. ТодруулбалУИХ-ын гишүүн Н.Ганбямба: Сүүлийн 20 жилд олон байгууллагад элсэж байгаа нь үнэн. Өнөөдөр олон улсын байгууллагууд манай улсын авилгын дүгнэлтийг харахад аймаар байдаг. Тиймээс энэ байгууллагад элсэхийг дэмжиж байна. Авлигатай тэмцэх цагаан толгойг эхнээс нь заалгамаар байна гэсэн юм. Улмаар байнгын хорооны 13 гишүүнээс 12 нь зөвшөөрч энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )