УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулиудыг ямар ч хэлэлцүүлэггүйгээр баталж байна. Ирцийн самбарт 41 гишүүн хуралдаанд ирсэн гэсэн мэдээ харагдаж байгаа ч танхимд түүнээс арай цөөн гишүүн сууж байгаа харагдав. Дөнгөж сая нэгэн амьсгаагаар Инновацийн тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай, НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудыг бөөндөн баталлаа.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )