Байгууллагын орлогоос арав биш нэг хувийг татварт авдаг болно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 22


1998 оноос хойш НӨАТ-ыг “хөдөлгөөгүй” билээ. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдийн жилийн орлого 10 сая болон түүнээс дээш бол НӨАТ төлдөг байсан. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн НӨАТ–ын босго шинэчлэгдэх гэж байна. Тодруулбал жижиг дунд үйлдвэрлэгчдийн жилийн орлого 50 сая болон түүнээс дээш бол НӨАТ төлдөг болох гэнэ.  

Энэ хуулиар яригдаж байгаа өөр зүйл бол аж ахуйн нэгжийн орлогоос улс 10 хувийг авдаг байсныг нэг хувь болгох ажээ. Одоогоор энэ асуудал байнгын хороон дээр яригдсан бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэх дутуу байгаа юм.  

Жижиг дунд аж ахуйн нэгжийг ингэж татвараас хөнгөлснөөр улсын данс улайна гэж санаа зовох хэрэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 97 хувь нь ажилладаг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид жилдээ улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг төвлөрүүлдэг ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top