УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Монголын ард түмэн улс төрч гэдгээр нь сайн мэддэг. Түүнийг энэ жилийн сонгуулиар УИХ-д нэр дэвшинэ гэж олон хүн таамаглаж байсан ч НИТХ-д нэр дэвшихээр болсон. Олон хүнийг гайхшруулсан энэ шийдвэрийнх нь талаар түүнээс тодруулахад: “Одоогийн хотын удирдлага ажлаа тааруу хийж байгаа. Үүнийг өөрчилмөөр байна” гэж мэдэгдсэн юм.
Түүнийг намын нөхөд нь нийслэлд сайн ажиллана. Нийслэлийг сайн мэднэ гэж бодсон учраас НИТХ-д “сойж” байгаа хэмээн тайлбарлалаа.
Ардчилсан намынхны хэлж байгаагаар С.Наранцацралт агсныг эс тооцвол хотыг МАН-ынхан тэргүүлсээр ирсэн. Тэдний бодлого, ажлын хэв маяг хуучирсан болохоор шинэчлэлийн “салхи” үлээх хэрэгтэй гэж үзсэн гэнэ.
Харин түүнд УИХ-д нэр дэвших тойрог олдоогүй болохоор дэвшүүлэн зайлуулах зорилгоор НИТХ-д ахлуулж байгаа юм байх. Улмаар сайдын сэнтий залрах гэж байна гэх шуум Төрийн ордонд нисэж байна.
Энэ шуум "АПУ"-ын захирал хатагтай П.Батчимэгт мөн хамааралтай юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )