УИХ-ын сонгууль хаяанд ирж намууд нэр дэвшигчдээ тодруулахаар шөнө оройгүй хуралдаж байна. Өчигдөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бага чуулган МҮЭСТО-нд болсон юм. Намын Жагсаалтыг мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлэхээр болж. Түүний араас УИХ-ын гишүүн Ч.Улаан, гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар нар бичигдэхээр болжээ. Мөн Н.Энхбаярын хүү Э.Батшугар, өмгөөлөгч О.Баасанхүү, эдийн засагч Ч.Хурц, С.Авирмэд нар ч нэр дэвших гэнэ. Түүнчлэн МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт, гавьяат жүжигчин С.Жавхлан Увс аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан аймагт, гавьяат тамирчин З.Ойдов, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба нар Өвөрхангай аймагт, эдийн засагч Н.Дашзэвэг Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон байна. Энэ удаагийн хурлаар намынхаа дотоод асуудлыг хэлэлцсэн бөгөөд зарим бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилсөн байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )