Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын сонгуулийн штабын дарга болонгуутаа “Бидэнд энэ хотод хийх ажил их байна” хэмээн мэдэгдсэн. Тэрээр нийслэлийг өөрчлөх цаг болсон, нам анх удаагаа нийслэлд ялна гэсэн томоохон зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн эн тэргүүний асуудал нь хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн бөөгнөрөл юм. Энэ нь Монгол улсын цаашдын хөгжлийн асуудал болчихоод байна. Хотын унаган хүүхдийн хувьд, нийслэлчүүдийн эрх ашгийн үүднээс нийслэлийг өөрчлөх цаг нь болсон учраас Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөе. Мэдээж сонгуульд ялвал Нийслэлийн Засаг даргын үүрэг хариуцлага надад ногдоно. Энэ ажлыг хийж чадна гэсэн итгэл дүүрэн байна гэж ярьсан юм. Харин тэрээр ялагдвал хариуцлагаа хүлээж, улс төрийн карьераа завсарлахаас өөр аргагүй болно гэж мэдэгджээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )