Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, УИХ-ын тогтоолын төсөл, Орон нутгийн хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг нэгтгэсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэгт эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Хуралдааны дараа УИХ-ын хаврын чуулганыг түр завсарлуулах үйл ажиллагаа болно.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )