МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн бага чуулган өчигдөр үдээс хойш болжээ. Бага чуулганаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, эцэслэсэн байна. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр пропорциональ тойргийн жагсаалтыг тэргүүлж оролцох бол түүний араас тус намын нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл, Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү, гавьяат эдийн засагч Ч.Хурц, С.Авирмэд, Э.Батшугар нар жагсах нь тодорхой болсон байна. Харин мажоритар тойргуудад МАХН-ын дэд дарга УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн О.Чулуунбат Баянзүрх дүүрэгт, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал Архангай аймагт, МҮАН-ын дарга М.Энхсайхан Дархан-Уул аймагт, МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимэдсүрэн Дорноговьд, Монгол Улсын гавьяат тамирчин З.Ойдов Говьсүмбэр аймагт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамба Өвөрхангай аймагт, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг Баянгол дүүрэгт, Н.Энхбаярын зөвлөх Б.Тулга, МАХН-ын залуучуудын холбооны дарга А.Энхболд нар Сэлэнгэ аймагт тус тус нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )