Оюутолгойн гэрээг өмөөрч байгаа нөхдүүд харин ЖИНХЭНЭ ШИВШИГ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

   Сүүлийн үед хэвлэлүүдээр  Оюутолгойн гэрээний сайн сайхныг магтан дуулсан нийтлэлүүдийг  сэтгүүлчид ихээр бичих боллоо.  

Оюутолгойд 66 хувиа өгөөд 34 хувиа зээлээр бас хүү төлбөртэй авна гэсэн, үндэстэн дамнасан том корпорацийн 30-40 жилийн ажлын туршлагатай, Африк, Латин Америкийн орнуудыг цөлмөсөн аварга том акулуудын боловсруулсан, гадаад, дотоодын луйварчин компаниудын эрх ашигт нийцсэн заалттайгаар хийгдсэн, хаанаас нь ч харсан Монголын талд маш ашиггүй  гэрээг ингэж ихээр магтаад байгаа нь гайхаш төрүүлэх болов.

Зэвсэгт халдлагаар улс орныг эзлэн боолчилдог үе өнгөрч, тухайн улс орны төр засгийн эрх мэдэл бүхий албан тушаалтан, сайд дарга нарыг ашиглан өөрсдийн хүслээ гүйцэлдүүлдэг болсон энэ үед  Монгол улсын эдийн засгийн өндөрлөгүүд үндсэндээ гадаадынхны мэдэлд бүрэн шилжсэн байна.

Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей хэмээх нөхөр ойрын үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслөө магтсан мэдэгдэл хийн сонгууль ойртсон энэ үед монголчуудын тархийг угаахаар идэвхийлэн зүтгэж байгаа нь бүгдэд илэрхий байгаа.

Гэвч энэ бүхнийг үл хайхран бид ч гэсэн шударгаар тэмцэж Оюутолгойн гэрээгээ буцааж чадахгүй бол дараа дараагийн стратегийн ордуудыг ч иймэрхүү хувь заяа хүлээж буй нь эргэлзээгүй, өөрөөр хэлбэл арван хувийг нь аваад ерэн хувийг нь алддаг “Бороо Гоулдын” эмгэнэлт түүх.

Хэдэн сарын өмнө “Үндэсний мэдээ” өдөр тутмын сонин Оюутолгойн хөрөнгө оруулагчид давхар татварын гэрээгээр 6 тэрбум долларыг Монгол улсаас луйвардах гэж байсныг илрүүлсэн. Өөрөөр хэлбэл Монголын ганц сонин шударга тэмцэл явуулж, эх орныхоо талд дуугарснаараа тэр их хэмжээний мөнгийг ард түмэндээ авч үлдэж чадсан байна.

Тэгвэл Монголын бүх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэнд ч худалдагдахгүйгээр зоригтой тэмцэж сонгуулийн энэхүү шийдвэрлэх үед Оюутолгойн гэрээг ядаж 50:50 хувь болгох тал дээр хамтран ажиллаж яагаад болохгүй гэж?

Өнөөдрийг аргацаасан 21000 төгрөгийн төлөө биш, ирээдүйн бүр том орлогыг үр хойчдоо үлдээхийн төлөө  бүгдээрээ Оюутолгойн луйварчидтай эрс шийдэмгий тэмцэцгээе!

Д.Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top