Нас барсан албан хаагчийн ар гэрт тэтгэмж олгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23

Дорнод аймагт гарсан түймрийг унтрааж байгаад түлэгдэн, эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрт тэтгэмж өгөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Мөн дэд ахлагч А.Болорсүхийн БНСУ-д эмчлүүлэх зардалд зориулан 240 сая 151 мянган төгрөг гаргахаар болсон байна. Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн болон обьектийн түймэрт өртөн орон гэргүй болсон 36 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэр өгөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 04 дүгээр сарын 18-24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, Халх гол, Хэрлэн сум, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ суманд түймэр гарсан юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top