Ерөнхийлөгч “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт урилгаар оролцоно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 23


 

 Маргааш буюу тавдугаар сарын 24-нд улс оронд маань цөөнгүй үйл явдал өрнөх нь ээ.  МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болно.  Засгийн эрх барьж буй МАН Бага хурлаа хийж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлах бол АН мөн ҮЗХ-аа хийж нэр дэвшигчдээ олон нийтэд зарлах  юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж маргааш  орой  20.00 цагт 25-р суваг телевизээр шууд дамжуулах “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт урилгаар оролцож цаг үеийн асуудлаар ярилцах юм байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top