“Ардын засаг ард түмэнтэйгээ хамт” уриан дор яамдууд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сүхбаатарын талбайд Эрдэс баялаг эрчим хүчний салбарын нээлттэй өдөрлөг болж байна. Өдөрлөгт Ашигт малтмалын газар, Эрчим хүчний газар, Газрын тосны газар, Оюу толгой, Энержи ресурс, Монполимет, Багануур ХХК, Эрдэнэс таван толгой, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Сод монгол, Магнай трейд зэрэг төрийн болон төрийн өмчит бус байгууллагууд өнгөрсөн дөрвөн жилд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа ард түмэндээ дэлгэлээ.
Нээлттэй хаалганы өдөрт иргэд идэвхтэй оролцон санал хүсэлтээ илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авч, холбогдох байгууллагууд ч шаардлагатай зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өгч байв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )