Яг одоо МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн "Шударга ард түмний их хуралдай" болж байна. Хуралдайд Монгол улсын өнцөг булан бүрээс уригдан ирсэн 2000 гаруй гишүүд дэмжигчид оролцож байгаа бөгөөд одоо намын гишүүд саналаа хэлж байна. Энэ үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханаас тодруулга авлаа.
-Их хуралдайд хаанаас хэдэн төлөөлөгч оролцож байна вэ?
-Бүх аймаг, сумаас ирсэн 2000 гаруй төлөөлөгч ирсэн. Гол нь “Их хуралдай” гэх энэхүү нийгмийн үзэгдэл нь Монголын нийгэмд сүүлийн 1-2 жилд болж байгаа. Хуралдайгаар МАХН-МҮАНамын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг танилцуулахаас гадна, орон нутгийн төлөөөгчид ямар захиа даалгавартай байгааг сонсож, асуудлыг шийдэхээ ярилцаж байна.
-Нэр дэвшигчдээ намаар нь танилцуулж байна уу?
-Нэр дэвшүүлэхдээ энэ нам тэр нам гэж дэвшүүлээгүй. Үзэл бодол, чадвар, нэр хүн, ажлын туршлагыг тооцон нэр дэвшүүлж байна. 76 хүний баг, Монголынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхийг тээж улс орныхоо төлөө зүтгэнэ гэж бодож байна.
-Таны хувьд хаана нэр дэвшиж байна вэ?
-Миний хувьд Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа. Миний бие, Б.Тулга, н.Батбаяр нар нэг баг болсон.
-Нэр дэвшигчдийн нэрс эцсийн байдлаар гарсан уу?
-МАХН, МҮАН тусдаа өчигдөр хуралдаж нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрсийг гаргасан. Өнөөдөр гишүүддээ танилцуулсан байгаа. Маргаашнаас эцэслэн шийдээд, СЕХ-нд мэдээллээ өгнө.
-Хөдөөнөөс ирсэн төлөөлөгчид голчлон ямар асуудал дэвшүүлж байна вэ?
-Их хуралдайгаар өмнө нь яригдаж байсан асуудлууд яригдсан. Тэрнээс гадна гишүүд бидний дуу хоолойг хэн төрд гаргах вэ? гэсэн хүлээлт байсан болохоор нэр дэвшигчдийг их сонирхож байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )