Энэ парламент 111 хууль баталжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Өчигдөр МАН-ын бага хурал, АН-ын ҮЗХ хуралдаж УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар хаалттай хуралдсан.

Хаврын чуулган долдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх ёстой байсан ч сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ удаагийн чуулганыг дуусгасан юм. Дөрвөн жилийн өмнө УИХ МАН, АН, ИЗН, НН гэсэн дөрвөн намын төлөөлөл, нэг бие даагчаар бүрдэж байлаа.

Харин парламентын төгсгөлд МАХН, МАН, АН, ИЗНН, ХМХН-ын төлөөлөл УИХ-ыг бүрдүүлж байна. УИХ бүрэн эрхийн хугацаанд бие даасан 111 хууль, 484 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 350 тогтоол, 35 бодлогын баримт бичиг 59 олон улсын гэрээ хэлэлцээрийг баталжээ. Хууль баталсан тоо хэмжээгээр чамлалтгүй амжилт тогтоосон ч түүнийгээ хэрэгжүүлэх чадамж, зохион байгуулах арга ажиллагаандаа ахиц гаргах шаардлагатайг Д.Дэмбэрэл дарга хэлсэн юм.

Сонгуулийг зургаан сарын 28-нд явуулахаар болж, нэр дэвшихтэй холбоотойгоор хаврын чуулганыг  түр завсарлуулахаар шийдвэр гаргаж гишүүддээ сонгуулийнх нь ажилд амжилт хүслээ.

Сонгууль дууссаны  дараа УИХ-ын гишүүд танхимдаа цуглан чуулганаа хааж шинэ парламентад ажлаа хүлээлгэн өгнө. Шинэ гишүүд тангараг өргөснөөр одоогийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм.

Х.Даваа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top