Том намууд 28-ын жагсаалтаараа ДАРААГИЙН ЛИДЕРҮҮДЭЭ зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 25

Хоёр том намаас жагсаалтыг өнгөлж байгаа эхний 10 нэр дэвшигчийн хувьд УИХ-д сонгогдох өндөр магадлалтай юм. Учир нь МАН, АН нийт сонгогчдын 35%-ийн санал авахад л 10 суудлын эзэн болно. Тийм ч учраас хоёр намын том лидерүүд эхний аравт “чихэлджээ”. Тэгвэл АН пропорциональ 28 тойргийн жагсаалтынхаа гуравт УИХ-ын залуу гишүүн Х.Тэмүжинг жагсаасан бол МАН нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг 8-д, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг жагсаалтынхаа 9-д эрэмбэлсэн байна. Энэ нь эдгээр залуучуудын улс төрчийн лидер байр суурийг хоёр намын удирдлагууд хүлээн зөвшөөрсний илрэл боллоо. Учир нь АН-ын эхний аравт Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж гэсэн намын томоохон лидерүүд жагссан бол МАН-аас С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд гэсэн луугаруудыг эхний аравтаа эрэмбэлсэн байна.

Тэгэхээр намынхаа томоохон лидерүүдтэй мөр зэрэгцэн топ жагсаалтанд багтсан энэ залуусыг намын зүгээс бүрэн хүлээн зөвшөөрснийг гэрчилж байгаа хэрэг. Ялангуяа сүүлийн дөрвөн жил тохой нийлүүлэн суусан Ж.Энхбаяр, Х.Тэмүжин, Лу.Гантөмөр нарын залуу гишүүд намын харьяаллаасаа үл шалтгаалан хамтарч ажилласныг ард түмэн мэднэ. Тэд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Төрийн албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, гэх мэт хуулиудыг санаачлан батлуулж, хэрэгжүүлж чадсан юм. Яг үнэндээ сүүлийн арван жил яригдсан ч, батлах нь битгий хэл парламентаар хэлэлцүүлдэггүй байсан эдгээр хуулиуд Монголын улс төрд, цаашилбал нийгэмд ёстой л хонгилын үзүүрт гэрэл асаасан даа. Хоёр намд зөв, шударга залуу лидерүүд тодорч байгаад ард түмэн ч таатай хандаж байна. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жил өвөр түрийдээ орж, МАНАН болтлоо адлуулсан хоёр том нам анх удаа ард түмнээсээ нэмэх оноо авлаа.

Д.Билгүүн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(121.244.147.136) 2015 оны 07 сарын 28

Frankly I think that”s ablsoutely good stuff.

0  |  0
Top