Сонгогчдын шилжилтийг өнөөдөр зогсооно

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 29

Сонгуулийн тухай хуулийн VIII зүйлийн 8-д зааснаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө УИХ-ын сонгуулийг товлоно хэмээсний дагуу зургадугаар сарын 28-нд сонгуулийн санал хураалтыг явуулна хэмээн зарласан. Энэ жил УИХ-ын сонгуультай хамт НИТХ-ын сонгууль хамт явагдах бөгөөд УИХ-ын сонгуулийг СЕХ зохион байгуулна. Харин НИТХ-ын сонгуулийг Нийслэлийн сонгуулийн хороо зохион явуулах юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн санал хураалт явуулах өдрөөс 30 хоногийн өмнө сонгогчдын шилжилтийг зогсоох хуультай.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн дагуу өнөөдрөөс сонгогчдын шилжилтийг бүрэн зогсоох гэж байна. Энэ хугацаанд шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй иргэд хуучин дүүрэг, хороондоо очиж саналаа өгөх юм байна. Мөн сонгуулийн насны иргэд СЕХ-нд нэр нь бүртгэгдсэн эсэхийг шалгахыг хүсвэл www.burtgel.mn сайт руу орж шалгаж болох юм байна.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top