Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүх хурал болно. Уг шүүх хуралд Н.Энхбаяр оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өмгөөлөгчид нь биеийн байдал нь сайжраагүй байгаа тул оролцохгүй байж магадгүй гэж мэдэгдэж байгаа юм. Харин 2-р эмнэлгийн эмч нарын албан ёсны дүгнэлтээр бол " Н.Энхбаярын биеийн байдал нь сайн. Харин эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Хөдөлгөөн дутагдвал эрүүл мэндийн байдал муудаж болзошгүй. Иймээс шүүх хурал буюу аливаа олон нийтийн арга хэмжээнд оролцох бүрэн боломжтой" аж.
Хэрэв Н.Энхбаярын гэм буруутай нь тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )