Н.Энхбаярыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд дөнгөж сая эхэллээ. Шүүх хуралдааны танхимд 2-3 телевизийн зураглаачдыг оруулаад байна. Бусад сэтгүүлчдийн хувьд шүүх хурал хаалттай болж байгаа аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Удвал, Цог нар сая хуралдааны танхим руу оржээ.
Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан үндэслэлээр яллагдагчаар татан гэм бурууг нь хэлэлцэх юм. Уг шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр МӨХ-ны гишүүн Н.Шинэн, Г.Ганбаатар нар оролцоно.
Даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогджээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )