УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт МАН-аас итгэл хүлээлгэн Баянхонгор аймагт гурав дахь удаа нэр дэвшүүлж байгаа. Г.Занданшатарыг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн аймгийн АН-аас тойргийн хороонд гаргасан өргөдлийн дагуу түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан.
Өнгөрөгч амралтын өдрөөр аймгийн тойргийн хороо хуралдаад нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гарчээ. Тиймээс Г.Занданшатар өнөө орой Баянхонгор аймгийн төвд сонгуулийн нээлтийн ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэхээр Баянхонгор аймаг руу морджээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )