”Мон-Уран”-ы Б.Наранхүү батламжаа гардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


            УИХ-ын наймдугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Батсүхийн Наранхүү  тойргийн хороонд өнөөдөр ирж нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа.   Б.Наранхүү батламж гардан аваад хэлсэн үгэндээ:

-       Хамгийн гол нь шударгаар өрсөлдөхийг өрсөлдөгч нартаа уриалах байна. Төрж өссөн нутаг орноо хөгжүүлэхэд төрийн бодлогод нөлөөлөх мандатын төлөө өрсөлдөж байгаа нэр дэвшигч нартаа мөн амжилт хүсье, Нэр дэвшигчээр намайг бүртгэсэн тойргийн хорооны нөхөд Та бүхэнд баярлалаа  гэлээ.

Дараа нь аймгийн Ардчилсан намын сонгуулийг штабынхантай уулзахдаа:

            -Намын сонгуулийн штабын аль ч шатны ажилтан маш шударга ажиллах хэрэгтэй, Би үүнийг шаардаж хуулийг чанд мөрдөж ажиллана.  Бүх ажил ил тод, илэн далангүй явагдана. Нутаг орноо хэрхэн өөрчлөх вэ, хөгжлийн ямар түвшинд хүргэх вэ гэдэг нь энэ нутгийн  хүү миний УИХ-д нэр дэвшсэний гол зорилго гэдгийг онцоллоо.  Б.Наранхүүгийн сонгуулийн сурталчилгааны нээлт зургадугаар сарын 6-ны 11 цагт Мандалговьд болох юм байна.

С.Пүрэвсүрэн

                                                                                  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top