СЕХ бүртгэж үнэмлэх олгов

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, хуулийн дагуу нэр дэвшүүлэх  ажиллагаа явагдсан эсэхийг хянан шалгаад  нам, эвслийн нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь  олгож байна.

Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн  Монгол Ардын Намын 28 нэр дэвшигчийг   бүртгэж Улсын Их Хурлын гишүүнд  нэр дэвшигчийн үнэмлэх олгов.

Өнөөдөр болох хуралдаанаараа Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж өмнө нь бүртгэхээс татгалзсан зарим нам, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top