Хэнтий аймагт цахилгаан станц барина

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 05

Хэнтий аймгийн Чандгана талд баригдах цахилгаан станцын төслийг танилцуулах уулзалт энэ сарын 12-нд болно. Уг үйл ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалт бөгөөд “Професи коал” компани хариуцан барих аж. Чандгана талын 150 сая тонн нүүрсний нөөцтэй 600 мВт-ын цахилгаан станцыг 20 сарын дотор багтаан барих юм. Тус ордыг ашиглалтанд оруулсны дараа эхний ээлжинд жил бүр 2.4 сая тонн нүүрсийг энэ цахилгаан станцад хэрэглэх гэнэ.     

Д.Шинээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top