ШХАБ-ын гишүүн орнуудад эдийн засгийн туслалцаа үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ху Жиньтао мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 07
Олон улсын түвшинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааг улам бүр идэвхитэй, үр нөлөөтэй болгохын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна” хэмээн БНХАУ-ын дарга Ху Жиньтао ШХАБын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдааныг нээхдээ онцлон хэллээ.
ШХАБ-ын гишүүн орнууд нь олон улсын болон бүс нутгийн хэмжээнд тогвортой хөгжил, амар амгалан байдлыг тогтоохын төлөө нэг ижил хүсэл сонирхолтой байгаа гэдгийг тэрээр дахин илэрхийлээд, гишүүн орнуудын үйл ажиллагааг улам бүр идэвхижүүлэхийн тулд Найрсаг хөрш, найрамдал хамтын ажиллагааны хороо бий болгож ажиллахыг гишүүн орнуудад санал болголоо.
Тэрээр мөн ШХАБ-ын гишүүн орнуудын эдийн засгийг бэхжүүлэхийн тулд 10 тэрбум долларын зээлийг гишүүн орнуудад хөнгөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэснээ хэлэв.
Түүнчлэн ойрын гурван жилд ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудаас 1500 хүнийг төрөл бүрийн салбарт мэргэжил дээшлүүлэх, ойрын 10 жилд 30 мянган оюутныг БНХАУ-д сургах, Күнзийн институтэд 10 мянган багш урихаар болсоноо зарлав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top