Содбилэгийн ШОГ мөрөөдөл

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

“Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” хэмээх ардын зүйр цэцэн үг Монголын улс төрд биеллээ олоод нилээн хэдэн жилийг үджээ. Нэг сайн хүндээ нугасгүй туйлширдаг нүүдэлчин монголчуудынхаа сэтгэхүй, сэтгэл зүйд дөрөөлөн аавынхаа, ахынхаа, нөхрийнхөө нэрээр рекламдан, УИХ-ын гишүүний бүрэн эрхт сэнтийд заларч байсан нөхдүүд цөөнгүй.  

 Энэ жил ч мөн Орхон аймгийн УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Отгонбилэгийн Содбилэг эцгийнхээ нэрээр Эрдэнэтээс дэвшчихнэ гээд сэрүүн зүүдлээд  давхиж явна. Зүгээр ч явахгүй, үүрэн холбооны оператор ашиглан 94183652 дугаараас  “Шинэ Орхон, шинэ найдварын төлөө хамтдаа. Отгонбилэгийн Содбилэг” гэсэн үгтэй мессэж илгээн  сонгуулийн хууль зөрчин бүр цагаандаа гарчихаж.

Орхончуудын хувьд Отгонбилэг гэдэг хүнийг л танихаас бус Содбилэг хэмээх албан тушаал, алдар нэрд  дуртай энэ хүнийг  танихгүй  шахуу гээд хэлчихэд  болно. Бодвол, баян хүний үр сад болохоор гадаадад сургууль соёл төгссөн, гайгүй л боловсролтой байлгүй. Гэхдээ тэр Орхончуудын төлөө юу хийж бүтээсэн болчихоод тэнд нэрээ дэвшүүлж давхиад байгаан бол?  Арай аавынхаа нэрэнд найдаад байгаан биш биз дээ?

Д.Мөнхөө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top